Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеоны олон улсын нисэх буудлын иргэний нисэхийн академид “Агаарын навигаци” сэдэвт сургалтанд ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс, түүний харъяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн журам боловсруулалтын албаны удирдах ажилтнууд, төлөөлөл оролцоод ирлээ.